Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2023-11-30-НЫ БАЙДЛААР)

Шинэчлэгдсэн: 2024-04-21 13:20:25

          Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргаж ирлээ.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2023-2024 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны төлөв зэрэг мэдээллийг ашигласан.

Зуншлагын байдал Дорноговь аймгийн хэмжээнд 2023-2024 онд 2.909.698 мянган толгой мал өвөлжих төлөвтэй байгаа бөгөөд 8 дугаар сарын 20-ны байдлаар бэлчээрийн ургац 0.0 – 4.1 ц/га байна. Аймгийн нийт нутгийн 20 хувь нь зуншлага сайн, 35 хувь нь зуншлага хэвийн, 45 хувь нь зуншлага муу байна.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
12.5% - 10 хүртлэх хувь (бэлчээрийн нөөцтэй)

29.3% - 30 хувь (бэлчээр хүрэлцээтэй)

40.8% - 40 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)

9.3 %  - 10 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)

8.2 % -10 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) гарсан байна. Өөрөөр хэлбэл өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 40 хувьд хүрэлцээтэй байхаар, харин 60 хувьд хэтэрч гарлаа.

Энэ жил хур бороо элбэг, зуншлага сайн байсан зарим нутгаар даац хэтэрч гарсанд малын тоо их байгаа нь нөлөөлж байна.

Цасан бүрхүүлийн байдал: 11 дүгээр сарын 30-ны байдлаар хээрийн цасны хэмжилтээр, цасны дундаж зузаан Дэлгэрэх суманд 10 см, Иххэт суманд 8 см,  Алтанширээ сумдад 6 см, Хөвсгөл суманд 5 см, Мандах, Айраг, Хатанбулаг сумдад 4 см, Сайншанд, Өргөн, Сайхандулаан сумдад 2 см, Замын-Үүд суманд 1 см, Эрдэнэ, Улаанбадрах сумдад цасны дундаж зузаан 1 см-аас бага байна.

Цасны бүрхэц Хөвсгөл, Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт сумдын нутгаар 10 балл, Сайншанд, Замын-Үүд, Мандах, Айраг, Өргөн, Сайхандулаан, Хатанбулаг 5-9 балл, Эрдэнэ, Улаанбадрах сумдад 1-4 баллын цасан бүрхүүлтэй байна.

 Цасны дундаж нягт Алтанширээ суманд 0,29 г/см3,  Айраг суманд 0,27 г/см3, Дэлгэрэх суманд 0,26 г/см3,  Өргөн суманд 0,19 г/см3, Иххэт суманд 0,22 г/см3 , Хатанбулаг суманд  0,08 г/см3, Хөвсгөл суманд 0,03 г/см3 байна.

                                                  

                Дорноговь аймгийн хувьд 2023 оны 11 дүгээр сарын 30- ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл Сайншанд, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ, Замын-Үүд сумдын нийт нутаг, Өргөн, Эрдэнэ, Улаанбадрах сумдын ихэнх, Даланжаргалан, Мандах хойд, Сайхандулаан, Хөвсгөл,  Хатанбулаг сумдын өмнө хэсэг, Айраг сумын зарим газраар буюу нийт нутгийн 50 гаруй хувьд нэн их , Даланжаргалан сумын төв, Айраг сумын ихэнх, Сайхандулаан, Улаанбадрах, Хөвсгөл сумдын хойд, Мандах, Хатанбулаг сумдын ихэнх нутгаар буюу нийт нутгийн 40 хувьд нь их эрсдэлтэй байгаа бол Даланжаргалан сумын өмнө, Улаанбадрах сумын баруун хэсгээр буюу нийт нутгийн 10 хувьд дунд зэрэг эрсдэлтэй гэж гарлаа.

Өвлийн эхээр буюу өнгөрсөн 11 дүгээр сард ихэнх нутгийг хамарч 5-18 хоног цас, нойтон цас орж цасан шуурга шуурсан нь зам даваа хаагдах, бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдах, улмаар мал бэлчих боломжгүйд хүргээд байна.

Зудын эрсдэл ихтэй нутаг 11 дүгээр сарын 10-аас хойш 20 орчим хувиар нэмэгдсэн, бэлчээр нягтарч хатуурсан зузаан цастай болсон, цаашид өвлийн хамгийн хүйтэн 12, 1 дүгээр сарууд хүлээж байгаа зэргээс мал өвөлжилт нийт нутгаар хүндрэхээр байна. Мөн малын тарга хүч дутуу, өвс тэжээлийн үнэ өртөг өссөн, мал борлуулах зах зээл хомс байгаа нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж байна.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-02 1970-01-01 54
2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-22 1970-01-01 46
2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-12 1970-01-01 43
2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-07 1970-01-01 50
2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-23 1970-01-01 116
2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-22 1970-01-01 48
2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-22 1970-01-01 45
2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-22 1970-01-01 44
2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-22 1970-01-01 44
2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-22 1970-01-01 43
2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-21 1970-01-01 83
2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-12 1970-01-01 70
2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-02 1970-01-01 70
2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-21 1970-01-01 91
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2023-11-10-НЫ БАЙДЛААР) 2023-11-13 1970-01-01 95
2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-11 1970-01-01 120
2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-09 1970-01-01 77
2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-21 1970-01-01 100
2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-11 1970-01-01 88
2023 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-01 1970-01-01 158
2023 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-22 1970-01-01 96
2023 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-12 1970-01-01 92
2023 ОНЫ 8 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-04 1970-01-01 145
2023-2024 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2023-08-30 1970-01-01 108
2023 ОНЫ 8 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-08-22 1970-01-01 116
2023 ОНЫ 8 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-08-11 1970-01-01 115
2023 ОНЫ 7 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-08-01 1970-01-01 93
2023 ОНЫ 7 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-21 1970-01-01 542
2023 ОНЫ 7 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-11 1970-01-01 141
2023 ОНЫ 6 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-01 1970-01-01 177
2023 ОНЫ 6 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-22 1970-01-01 130
2023 ОНЫ 6 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-12 1970-01-01 179
2023 ОНЫ 5 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-05 1970-01-01 115
2023 ОНЫ 5 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-23 1970-01-01 158
2023 ОНЫ 5 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-12 1970-01-01 126
2023 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-01 1970-01-01 160
2023 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-21 1970-01-01 137
2023 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-11 1970-01-01 316
2022-2023 оны мал өвөлжилтийн цаг агаарын нөхцөлийн тойм 2023-04-05 1970-01-01 157
2023 ОНЫ 3 ДУГААР САРЫН сҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-01-21 1970-01-01 3009